COVID-19-өөр нас барах явдал их байгаагийн шалтгаан юу вэ
Хүмүүс шийдэж ядаж, эмч удаан хүлээлгэж, дараа нь шинжилгээний хариу бас удаан гарч, тэгээд эмчилгээ эхлэх хүртэл 7-10 өдөр алддаг” эмч хэлжээ. Одоо вирус илүү аюултай болж, уушигны хүнд хатгалга бүр дөрөв дэх өдөр нь илэрч байна гэж тэр тэмдэглэжээ.
Нас баралт ихсэхээс сэргийлэхийн тулд эмчилгээний аргыг боловсрорнгуй болгож, түүнчилэн онош тавих ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй гэж Жемчугов онцлон дурдсан байна. Орост COVID-19-өөр нас барах явдал их байгаа нь цар тахлын нөхцөлд хамгаалалтын арга хэмжээг сахихгүй байгаатай холбоотой байж болох юм гэж Р.Н.Ходановагийн нэрэмжит дархлаа судлалын төвийн ерөнхий захирал Людмила Лапа хэлсэн байна. Иргэд бусадтай харьцахаа цөөрүүлэхийг хүсэхгүй байгаа нь байдлыг бас хүндрүүлж байна гэж эмч бас дурджээ.
Тийнхүү хамгаалалтын бүх арга хэмжээг сахисан нөхцөлд нас баралт цөөн байх байсан гэдэгт тэр итгэлтэй байна. Элдэв архаг хууч өвчин сэдэрч байгаа нь коронавирусээр өвчлөгсдийн дунд нас баралт ихсэх бас нэг шалтгаан болж байгааг Лапа мөн дурджээ. Сэдрэлт илүү хүнд болж, ингэснээр нас баралт ихсэж байна гэж тэр үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ