Өнөөдөр олон улсын охидын өдөр


2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” /International Day of the Girl Child/ болгон тэмдэглэж байхыг 2011 оны 12-р сарын 19-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зүгээс охидын эрх, тэдний өвөрмөц хэрэгцээ, шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр 66/170 тоот тогтоолоор батламжилжээ. Энэ өдөр ирээдүйдээ бэлтгэж байгаа 1,1 тэрбум гаруй охидын өмнө тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, охидын чадавхийг дээшлүүлж, эрхийг нь хангахад анхаардаг. Тэдэнд хүүхдийн гэрлэлт, боловсролын тэгш бус байдал, хүчирхийлэл, цаг уурын бэрхшээл, эрүүл мэндийн тусламж үйчилгээ авахад гарах ялгаатай байдал зэрэг олон асуудлыг даван туулах шаардлага байсаар байна. Охид өөрсдийн хүчээр энэ бэрхшээлүүдийг зогсоож чадахгүй нь тодорхой.
Тус өдөр батлагдахад 1995 онд Бээжин хотноо болсон Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн бага хурал ихээхэн нөлөөлсөн бөгөөд тус хурлаас гаргасан Бээжингийн тунхаглалд анх удаа зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй охидын эрхийг тусгасан нь ихээхэн том дэвшил болж байжээ.
Охидууд нь зөвхөн өсөж торнихоос гадна ирээдүйн ээж, эмэгтэй хүн болж төлөвшихийн тулд аюулгүй орчинд амьдарч, боловсрол эзэмшиж, эрүүл саруул амьдрах эрхтэй. Охидыг өсвөр насанд нь үр дүнтэйгээр дэмжиж чадвал тэд ирээдүйд дэлхийг өөрчлөх ажилчин, ээж, бизнес эрхлэгч, чиглүүлэгчид, өрх гэрийн нэг удирдагч, улс төрийн зүтгэлтэн болж чадна. Өнөөдрийн охидын эрхийн чиглэлд оруулсан хөрөнгө оруулалт нь ирээдүйд хүн төрлөхтний тал хувийг уур амьсгалын өөрчлөлт, улс төрийн зөрчил, эдийн засгийн хямрал, халдварт өвчний тархалт болон дэлхийн тогтвортой байдлын асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцох түншүүдтэй болоход туслана гэдэгт итгээрэй.
2021 оны Олон Улсын Охидын Өдрийн уриа нь “Дижитал эрин. Бидний эрин” /Digital generation. Our generation/ уриан дор тэмдэглэгдэж байна. Энэ уриа нь Ковид-19 цар тахлын хоёр дахь жилээс эхлэж байгаа “Үе хоорондын тэгш байдлын форум” /Generation Equality Forum/-аас гаргасан жендерийн тэгш бус байдлыг арилгах таван жилийн амлалттай холбогдоно.

May be an image of 4 people and text that says 'Digital Generation. Our Generation. An interactive session with YOUNG CHANGEMAKERS Consuls General and UNICEF Maharashtra on the occasion of International Day of the GIRL CHILD 11th October 2021 At 5.00 PM Canada CONSILTEGENEIL n unicef oreverychild'

Цар тахал нь сурах, орлого олох, холбоо харилцааны платформуудыг сайжруулж байгаа боловч одоог хүртэл 25-аас доош насны 2,2 тэр бум хүмүүс гэртээ интернэтгүй хэвээр байна. Үүний дотор охидын хувь өндөр байна. Дэлхийн интернэт хэрэглэгчдийн судалгаагаар хэрэглэгчдийн хүйсийн зөрүүтэй байдал нь 2003 онд 11% байсан бол 2019 онд 17% болж өсчээ. Буурай хөгжилтэй орнуудын хувьд энэ зөрүү 43%-д хүрч байна. Гэвч энэхүү зөрүүтэй байдал нь холболтын төхөөрөмжийн хүрэлцээнээс гадна охид, хөвгүүдийг бодвол дижитал төхөөрөмжийг ашиглах, эзэмших, технологийн холбогдолтой ур чадвар шаардсан ажилд орох магадлал бага байгаатай холбоотой.
Иймээс бид газарзүй болон үе хоорондын тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг арилгаж байж бүх хүмүүс үр шимийг нь хүртэх дижитал хувьсгалыг эхлүүлж чадна.
Иймээс энэ жилийн өдрөөр охид арьсны өнгө, хүйс, хэл, чадвар, эдийн засгийн байдал, газарзүйн гарал үүслээс үл хамааран өөрсдийн дижитал бодит байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, түүнээс авч байгаа баяр баясал, хязгааргүй боломжоо бүрэн дүүрэн илчилцгээнэ.
Жишээлбэл дижитал орчны дэвшлийг ашиглан орлого олж байгаа, тодорхой олон нийтэд нөлөөлж байгаа, ур чадвараа нэмэгдүүлж байгаа, үзэл бодлоо илэрхийлж байгаа, технологийн хөгжилд оролцож байгаа охид өөрсдийн түүхээ /блог, влог/ олон нийтэд танилцуулан бусад үе тэнгийнхэндээ урам зориг өгч, энэ өдрийн уриалгыг хамтдаа хөгжүүлэн, түгээхийг хүсчээ.
Дэлхий даяар Шинжлэх ухаан, технологийн инженерчлэл, математикийн /STEM/ чиглэлээр төгсөгчдийн 15% нь л эмэгтэй байгаа бол дунд болон өндөр орлоготой орны охидын ердөө 14 хувь нь энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол хөвгүүдийн хувьд 26% байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ