Зэсийн ханш эргэн өслөө

Үйлдвэрлэлийн металлууд дундаас зэсийн ханш эргэн өссөн үзүүлэлттэй байна.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлт, мөн БНХАУ-д Үндэсний баярын өдрүүд дуусаж, биржүүд эргэн нээгдэж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд эерэг хүлээлт бий болсон нь голчлон нөлөөлжээ.

Лондоны Металлын биржид зэсийн үнэ 2.6 хувиар өсөж, тонн нь 9280 ам.доллар байна. Зэсийн үнэ өнгөрсөн оноос хойш 40 орчим хувиар өсөөд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ