2022 оны эцэс гэхэд хүн амыг бүхэлд нь вакцинжуулж болох юм гэв

  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид SARS-CoV-2-ын цар тахалтай тэмцэхэд нэгдэн нийлж,  2022 оны эцэс гэхэд дэлхийн хүн амыг бүхэлд нь коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамруулахыг  бүх улс оронд уриалав. “Миний бие бүх улс орныг нэгтгэхийн тулд өөрийн бүрэн эрхийг ашиглах бодолтой байна. 2022 оны эцэс гэхэд бид бүгдээрээ дэлхийн хүн амыг вакцинжуулах хавьгүй их итгэл найдвар төрүүлсэн хугацааг товлох нь миний зорилт мөн” гэж Шахид хэлжээ. 
Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэгч орон – АНУ, Энэтхэг, Хятад болон бусад улсын төлөөлөгчид НҮБ-ын индэр дээрээс итгэл найдвар төрүүлсэн үг хэлсэн билээ гэж тэр тэмдэглэсэн байна. 
Цар тахал наанадаж бас нэг ижил үргэлжилнэ гэж оросын халдвартын эмч Евгений Тимаков өмнө нь мэдэгдсэн юм. Хэрвээ  жил бүр коронавирусийн эсрэг вакцинжуулалт явуулвал,  цар тахлыг дарж, дэлхий “хэвийн амьдралд” эргэж орно гэж олон үндэстний эмийн “Pfizer” компанийн ерөнхий захирал Альберт Бурла үүнээс өмнө бас мэдэгдсэн билээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ