Д.Отгонжаргал дэлхийн медальт бөхийг илүүрхэж ялав
“Осло-2021” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн залуу тамирчин Дагвадоржийн Отгонжаргал Монголын бөхчүүдийн салхийг хагаллаа. Тэрбээр тэгшитгэлд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга Туркийн туршлагатай бөх Эвин Демирханыг 11:2-оор урамтай сайхан ялав. Д.Отгонжаргал 1/8 шигшээд Бразилийн Камила Барбоза да Сильватай хүч үзнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ