Шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгалаа

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гарчээ.  Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг өнөөдөр хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.  УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2020 оны наймдугаар сарын 27-нд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ