Волейболын Үндэсний дээд лигийн АШТ-ийг үзэгчгүй зохион байгуулна

Монголын волейболын холбоо /МВХ/-ны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 19-нд эхэлж 2 сар гаруй үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна.


Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын эзэн, дасгалжуулагч, ахлагч нарын уулзалт 10 дугаар сарын 6-ны 18 цагт МҮОХ-ны байранд болно гэж МВХ-ноос мэдээллээ.


“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байсан энэхүү тэмцээний зохион байгуулах зөвшөөрлийг УОК-оос өгсөн бөгөөд үзэгчгүй болох юм. Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ