А.Магомедов оросуудын анхны алтыг хүртлээ

   Норвегийн Осло хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байгаа билээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 23 настай дагестан залуу А.Магомедов түрүүлжээ. 
Дэлхийн цомын болон Европын аварга тэрбээр шувтаргад АНУ-ын Д.Фиксийг 4:1-ээр хожсон аж. Хүрэл медалийг Арменийн А.Харутюнян, Японы Т.Хасегава нар хүртсэн юм.                                      
Энэ жинд зодоглосон ОУХМ, "Будапешт-2018" ДАШТ-ий хүрэл медальт Т.Төмөртулга шагналт тавдугаар байрт оров. Тэр, хүрэл медалийн төлөө Японы Т.Хасегаватай хүч үзэн, 1:12-оор буюу оноогоор цэвэр ялагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ