ОУХМ Т.Тулга ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ОУХМ Т.Тулга Ослогийн “Жордал Амфи” ордноос ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. Хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр Ослогийн дэвжээнд алдаагаа засаж дэлхийд данстай бөх боллоо.

No description available.

Т.Тулга өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан.

Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн гуравдугаар сард Ромын тэмцээнээр ялж байсан, Энэтхэгийн Рохит Рохиттэй хүч үзэв.

Манай бөх 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч тэндээсээ өрсөлдөгчөө цэвэр дарснаар шагналын тавцанд зогслоо гэж МЧБХ-ноос мэдээллээ.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ