Т.Тулга Оросын бөхөд харамсалтай ялагдав
“Осло-2021” ДАШТ-ий хоёр дахь өдрийн эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. 65 кг-ын жинд “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр бүх онооны чанараар тун эргэлзээтэй үнэхээр харамсалтай ялагдал хүлээв. Манай бөх маргааш хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохит, Туркийн Киличсаллаян нарын ялсантай барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ