Саакашвилид өршөөл үзүүлэх боломжгүй гэжээ
Саашаквили байдлыг тогтвортгүй болгохоор л Гүржид ирсэн юм гэж ерөнхийлөгч хэлжээ. “Хуучин ерөнхийлөгчийн дэглэмийн үед хэлмэгдсэн хүмүүсийн өмнө шударга байхын” тулд түүнд өршөөл үзүүлэхгүй гэж Гүржийн удирдагч бас тэмдэглэсэн байна.
Найман жил гадаадад цагаачласны эцэст эх орондоо буцаж ирсэн Михаил Саакашвилийг саатуулсан тухай Гүржийн ерөнхий сайд Ираклий Гарибашвили аравдугаар сарын 1-нд мэдээлжээ.
Хууль сахиулах байгууллагынхан түүнийг саатуулж, Тбилиси хотын ойролцоохи Руставын шоронд хорьсон байна. Тэр тэнд өлсгөлөн зарласныг бас мэдээлж байна. Саакашвили 2013 онд эх орноосоо гарч явсан бөгөөд түүнд хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэж, заримаар нь эчнээ ял оноожээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ