Ким Чем Ун америкчуудтай хэлэлцээ хийхээс татгалзав

   БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун  хоёр орны хооронд яриа хэлцээ хийе гэсэн америкийн талын саналыг хүлээн авахаас татгалзжээ.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Хойд Солонгосын төлөөлөгчийг үг хэлэхийн өмнө БНАСАУ пуужин харавсанд АНУ дургүйцсэн нь ийнхүү уулзах санал дэвшүүлэх шалтгаан болсон байна.  
   Пхеньянд болсон цэргийн парад дээр Хойд Солонгос өмнө нь шумбагч хөлөг онгоцны шинэ баллистик пуужин үзүүлсэн бөгөөд уг пуужинг “дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг” хэмээн тодорхойлсон юм. 
АНУ Хойд Солонгостой харилцан сонирхож буй олон асуудал хэлэлцэхэд бэлэн байгаа ч,  Пхеньяны тал энэ саналд одоо болтол хариу өгөөгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. 
    БНАСАУ шинэ пуужин туршсан нь АНУ-ын анхаарлыг татах гэсэн санаархал хэмээн үзэж байгаа юм.  БНАСАУ пуужин туршсан нь дотоодын биш, харин гадаадын үзэгч, сонсогчдод давын өмнө хандсан юм гэж  Хойд Солонгосын асуудал эрхэлсэн шинжээч, Лидс, Бирбекегийн их сургуулийн лектор Роберт Уинстенли-Честерс тодруулан тайлбарлажээ. Пуужин харвасан үйл явдлыг эндэхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нэг их дэлгэрэнгүй мэдээлээгүйг тэр дурдсан байна.
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ