"Бээжин-2022" олимпыг зөвхөн Хятадад оршин суугчид үзнэ

                   "Бээжинд 2022 онд зохиогдох өвлийн олимпын наадмын тасалбарыг зөвхөн БНХАУ-д оршин суугчид худалдан авах боломжтой" гэж ОУОХ-ны вэбсайтад мэдээлжээ. Тус улсын эрх баригчид гадаадын хөгжөөн дэмжигчдэд тэмцээн үзүүлэхгүй байх шийдвэрийг эцэслэн гаргасан аж. Тэмцээн үзэх хүсэлтэй хөгжөөн дэмжигчид эртний протоколыг дагаж мөрдөх шаардлагатай бөгөөд үүнийг дараа нь нарийвчлан тайлбарлах гэнэ.                                 Бээжингийн өвлийн олимпын наадам ирэх хоёрдугаар сарын 4-20-нд болох ба уг хотод 2008 оны зуны олимпыг зохиосон билээ. Дашрамд дурдахад өнгөрсөн наймдугаар сард Японы Токио хотноо болсон зуны олимпын наадамд гадаадын хөгжөөн дэмжигчид ирж чадаагүй юм. Орон нутгийн спорт сонирхогчид эл олимпын уралдаан тэмцээнийг цөөн тоогоор үзэх боломжтой байсан нь коронавирусын улмаас болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ