Эквадорын шоронд бүлэглэлүүдийн мөргөлдөөн болов

   "Гуаякиль хотын шоронд гэмт бүлэглэлүүд мөргөлдөж, 116 хүн нас барж, 80 гаруй хоригдол шархадлаа" гэж тус улсын ерөнхийлөгч Гильермо Лассо мэдээллээ. Түүнчлэн хорих ангиудад онц байдал зарлан, засгийн газарт шорон руу цагдаа, цэрэг явуулахыг ерөнхийлөгч зөвшөөрсөн тухай Associated Press мэдээлсэн байна.                              
Ерөнхийлөгч Г.Лассо хэвлэлийн бага хурал дээр "Гуаякильд болж байгаа үйл явдал нь "гунигтай үйл явдал"" гэж онцлоод, "Эрх баригчид уг шоронг дахин хяналтдаа авсан гэх баталгааг одоогоор өгч чадахгүй" хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ