Клеопатра ~ усан доорхи хаант улс


Газар дундын тэнгист Александрия (Египет) хотын эргийн ойролцоо олон жилийн өмнө усанд автсаар аяндаа живсэн Клеопатрагийн ордон байдаг.
Клеопатра ордон нь Александрын эрэг орчмын Афродита арал дээр байрладаг байсан гэж таамаглаж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар хатан хаан Египетийг байх үедээ тухайн арал дээр амьдран суусан байжээ. Эдгээр арал газруудад байнга тохиолддог далайн хүчтэй хар салхи, өндөр давалгаа, олон удаагийн газар хөдлөлтөөс болж живсэн гэж үздэг.
No photo description available.
Жишээлбэл, эртний гар бичмэлийг судалж буй судлаачид эртний болон дундад зууны үеийн баримт бичгүүдэд 335 онд Александрия хотод хүчтэй газар хөдлөлт болж, далайн эргийн зарим хэсэг усан дор орсон тухай дурдсан байдгийг судлан мэдсэн байдаг. Магадгүй энэ газар хөдлөлт л домогт Клеопатрагийн ордон байрлаж байсан арлыг живүүлжээ.
May be an image of outdoors
Олдсон хотыг судлах ажлыг түүний захирал Фрэнк Годдио тэргүүтэй Европын тэнгисийн археологийн хүрээлэнгийн экспедиц хийсэн байна. Шумбагчид 1500 гаруй жилийн турш усан доор байсан асар олон тооны эд өлгийн зүйлийг олжээ.
Тэдний олонх нь төгс, бүрэн хадгалагдан үлдсэн байдаг. Олдворуудын дотор Ромын багана, эртний Египетийн сфинкс, Грекийн олон баримал, амфора ба барельефийн объектууд байдаг.
No photo description available.
Хамгийн үнэ цэнэтэй нь усны гүнээс бүтнээр газрын гадарга дээр гаргаж, Александрын музейд үзмэр болгон тавьжээ. Египетийн засгийн газар Клеопатрагийн ордон буй усан доорхи ертөнцөд музей байгуулахаар төлөвлөж байгаа тул ихэнх олдворуудыг хэвээр үлдээжээ.
Наследие древних цивилизаций ком
СайханУул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ