Л.Месси 17 улирал дараалж гоол оруулсан хоёр дахь тоглогч болов
Аваргуудын лигийн "А" хэсгийн хоёр дахь тоглолт урьд шөнө боллоо. Францын "Пари Сен Жермен", Английн "Манчестер Сити"-г 2:0-ээр хожжээ. Тоглолтын найм дахь минутад И.Гейе, 74 дэх минутад Л.Месси өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулсан аж. Ийнхүү 34 настай Л.Месси 17 улирал дараалан тус тэмцээнд гоол оруулсан хоёр дахь тоглогчоор тодорсон юм. Анхных нь "Реал" (Мадрид)-ын франц довтлогч К.Бензема билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ