АНУ-д хүн амины хэрэг өссөөр

       АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны албан ёсны вэбсайтад энэ талаар мэдээлжээ. Тодруулбал 2020 онд АНУ-д санаатайгаар болон болгоомжгүйгээр аллага үйлдсэн хүний тоо өмнөх жилийнхээс 29,4 хувиар өссөн аж. Харин хүчингийн гэмт хэрэг 12,1 хувиар өссөн байна. Ноднин тус улсад 1,2 сая гаруй хүчингийн хэрэг бүртгэгдсэн гэнэ.                                                       
Тэгвэл өмчийн эсрэг гэмт хэрэг (хулгай, машин хулгайлах) 7,8 хувиар буурав. ХМТ энэ төрлийн гэмт хэрэг 18 жил дараалж буурч буйг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ