ЗГ: Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулна
Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Шинжлэх ухааны салбарт хийсэн шинэчлэлүүд санхүү, засаглалын асуудлаас шалтгаалан тодорхойгүй байсан. Шинжлэх ухааны санхүүжилт тодорхойгүй явж ирсэн. Үүнийг ил тод нээлттэй болгох шаардлага үүссэн.
Шинжлэх ухаан технологийн сангаас нийт 150 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгаа хийсэн байдаг. Гэвч эдгээрийн хэд нь бодитоор шийдэл болсон нь мэдэгдэхгүй байна.
Энэ санд жил бүр 10-12 тэрбум төгрөгийн бүх судалгаанд жигд буюу нэг судалгаанд 20 сая төгрөгийг зарцуулдаг. Гэвч нэг судалгаанд 20 сая төгрөг хүрдэггүй. Энэ нь цаашид бодит байдал дээр буухгүй байх шалтгаан болж байна.
Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийхэд нийт лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна.
Хурлаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газруудыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байна.
Мөн өнөөдрөөс Дулааны техник, технологи экологийн хүрээлэнг сэргээж Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ