Оросын вакцин тариулсан хүмүүсийг АНУ-д оруулахыг хориглох уу?
АНУ-ын эрх баригчид “Спутник V” вакцин хийлгэсэн гадаадынхaныг арваннэгдүгээр сараас тус оронд оруулахаас татгалзаж мэднэ гэж “Вашингтон пост” сонинд өмнө нь бичсэн юм. АНУ-д ирэхийг хүссэн бусад орны иргэд нэг бол америкийн эрх баригчид, үгүй бол ДЭМБ-ын сайшаасан вакцин тариулсан байх ёстой гэж сонинд тэмдэглэжээ.
“ЭСЯ аль нэг асуудлын талаархи АНУ-ын албаны эрх баригчдын шийдвэрийг л баримтладаг. Бидний мэдэж байгаагаар, “Спутник V” вакцин тариулсан хүмүүсийг нэвтрүүлэх эсэх тухай тогтоол гараагүй” гэж ЭСЯ-наас тайлбарласан байна.
Арваннэгдүгээр сараас эхлэн АНУ тус оронд ирж буй гадаадын насанд хүрсэн хүмүүсийг бүрэн вакцинд хамрагдсан байхыг шаардана гэсэн мэдээг Цагаан ордон өнгөрсөн долоо хоногт нотлосон юм. Нийтдээ дөрвөн тэрбум хүн амтай 70 оронд “Спутник V” вакцин хэрэглэхийг сайшаасан билээ. Одоогийн байдлаар “Спутник V” вакциныг ДЭМБ сайшаагаагүй байгаа юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ