Дэлхий хэзээ хэвийн амьдралд буцаж орж болох тухай Pfizer-ын тэргүүн ярьжээ

  COVID-19-ийн цар тахлын дараа нэг жилийн хугацаанд хэвийн амьдралд буцаж орж болох юм гэж Pfizer вакцин үйлдвэрлэгч Америкийн компанийн ерөнхий захирал Альберт Бурла мэдэгджээ. Чухам ингэхийн тулд хүн амыг жил бүр вакцинжуулах шаардлагатай гэж тэрээр цохон тэмдэглэжээ. “Бид хэвийн амьдралд буцаж орж чадна гэж би үзэж байна. Ингэхдээ шинэ шинэ штамм (коронавирусийн) гарч ирнэ хэмээн би гутрангиар бодохгүй байгаа. 
Бид вакцинжуулалтгүйгээр хэвийн аж төрж чадна хэмээн би бас бодохгүй байна” гэж Бурла өнгөрсөн ням гарагт телевизийн АВС сувгийн нэвтрүүлгээр мэдэгдсэн байна.  
     “Бид цаашдаа наад тал нь л гэхэд нэг жил үйлчлэх вакцин, бэлдмэлтэй (коронавирусийн)  болно. Хүн амыг жил бүр вакцинжуулах нь хамгийн магадлал сайтай ажил байх болно хэмээн би үзэж байна” гэж Pfizer-ын тэргүүн ноён Бурла мэдэгджээ.  
Манай компани 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулах судалгааны дүнг АНУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлд хяналт тавих газарт хэлэлцүүлэхээр удахгүй явуулна гэж тэр бас хэлсэн байна.  Бэлдмэл энэ насны хүүхдүүдэд үр дүнтэй, найдвартай үйлчилгээтэй болохыг судалгаа харуулсан юм гэж Бурла мэдэгдлээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ