Вакцин тариулсны дараа COVID-19-ийн халдвар авах эрсдэлтэй хүмүүс
Өвчлөл ихсэж, “дельта-“штамм тархаж байгааг харгалзан үзвэл, халдвар авах магадлал тун өндөр байна гэж Крючков хэлжээ.
Вакцин хийлгэсний дараа коронавирусийн халдвар авах эрсдэл ихтэй өвчтөнүүдийн долоон бүлгийг тэр дурдсан байна.Үүнд тэр дархлаа султай хүмүүс, түүнчилэн үрэвслийн эсрэг дааврын эм бэлдмэл, иммуносупрессор хэрэглэдэг хүмүүсийг нэрлэжээ. Ахмад настай болон архаг хууч өвчтэй хүмүүс эрсдэлийн бүлэгт хамаарагддаг байна. Үүнээс гадна, коронавирусийн эхний вакцин хийлгэснээс хойш хугацаа алдсан хүмүүс, түүнчилэн “сул” вакцин тариулсан хүмүүс халдвар авах эрсдэлтэй байж болно.
“Оросын “Спутник” вакцины үр дүнгийн клиникийн судалгааны баримтууд нийтлэгдсэн юм. Үүний хамт, бусад орны судалгааны дүнгээс үзвэл, жишээ нь мРНК-вакцин (Pfizer, Moderna) болон аденовирусийн зарим вакцин (AstraZeneka) нь идэвхигүйжүүлсэн вируст суурилсан вакциныг (хятадын Sinovac и Sinopharm компанийн вакцинууд) бодвол илүү хүчтэй дархлаа тогтоодгийг бид мэднэ гэж Крючков хэлсэн байна.
Тарилга хийлгээгүй иргэдээс болоод Орост коронавирусийн өвчлөл ихсэж байж болох юм гэж Оросын хэрэглэгчлдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн эрдэм шинжжилгээний төв хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч захирал Александр Горелов өмнө нь мэдэгдсэн юм.
Бүх хүн “вирусийн талаар гэнэн байдал гаргаж байгаа” бөгөөд энэ өвчинтэй тулгарвал “халдварын явц хүнд, хөнгөн янз бүрийн байдлаар илэрдэг” гэж тэр онцлон тэмдэглэжээ. Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ