Жагсаал зохион байгуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ
Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг зохион байгуулах асуудлаар УИХ дахь олонхийн бүлэгт шаардлага хүргүүлсэн. Мөн Засгийн газрыг цаг үеийн тулгамдсан асуудлыг 10 дугаар сарын нэгний дотор шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцох жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж байсан.
Тиймээс өнөөдөр УИХ дахь АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт жагсаал зохион байгуулах талаараа мэдэгдэл хүргүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ