Армийн ДАШТ 2021: Гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа
ОХУ-д болж буй боксын спортын армийн ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд өчигдөр эхэллээ. Өчигдөр манай дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө тулалдсанаас гурав нь ялж, хүрэл медалийн болзол хангав.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд Т.Болортуул Кенийн боксчинг ялж хүрэл медалийн болзол хангасан бол эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах Азербайжаны боксчинг, 56 кг-ын жинд Х.Энх-Амар Замбийн боксчинг ялж тус, тус хүрэл медалийн болзол хангав. Т.Болортуул, Х.Энхмандах нар өрсөлдөгчөө илт давамгайлсан бол Х.Энх-Амарын тулаан тун хүнд болсон. Замбийн тамирчин “Токио 2020” лимпын наадамд оролцож байсан, хурд техник сайтай байсан бөгөөд, манай тамирчин хүчээр арай давуу байсан тулдаа ялж чадсан юм.
Ирэх сарын 3-нд МУГТ Э.Цэндбаатартай сорил тулаан хийх О.Тулга эрэгтэйчүүдийн -60кг жинд хүрэл медалийн төлөөх тулаанд Алжирын боксчинд ялагдлаа. Манай тамирчин оновчтой цөөн цохилт хийж тулалдсан бол алжир боксчин зогсоо чөлөөгүй довтолсон дайчин тулаан үзүүллээ. О.Тулга эхний үеийг авсан ч сүүлийн хоёр үед дутуу тоглож хожигдлоо.
Манай гурван боксчин цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ