“Нэгдмэл Орос” нам сонгогчдын саналын 49,82 хувийг авсанаар ОХУ-ын думийн сонгуульд ялж байна

Саналын хайрцагийг задлаж, 100 хувь тоолсон дүнгээс үзвэл, “Нэгдмэл Орос” нам сонгогчдын саналын 49,82 хувийг авсанаар Улсын думийн сонгуульд ялж байна. Зохих мэдээллийг Оросын сонгуулийн төв комиссын (СТК) сайтад байршуулжээ.  5 хувийн босго давсан нийтдээ таван нам Парламентын доод танхимд орж байна.  “Нэгдмэл Орос”-ын дараа хоёрт ОХУ-ын коммунист нам (18,93 хувь) оржээ. Дараа нь Оросын Либерал ардчилсан нам (7,55 хувь), “Шударга Орос – Эх орончид Үнэний төлөө” нам (7,46 хувь), “Шинэ хүмүүс” нам (5,32 хувь) орж байна.  Тийнхүү өмнөх  парламенттай харьцуулвал шинэ Улсын дум нэг намаар илүү байх болж байна.  
Нэг мандаттай тойргуудад хуваарилагддаг 225 депутатын суудлаас “Нэгдмэл Орос” 198, ОХУКН 9, “Шударга Орос –Үнэний төлөө” нам 8, ОЛАН 2 суудал авч, “Эх Орон” нам, “Өсөлтийн нам” болон “Иргэний хөтөлбөр” нам нэг нэг мандаттайгаар  парламентад орж байна. Бас бие даасан таван нэр дэвшигч думд суудал авчээ.  
Өнгөрсөн сонгуулийн ирц санаандгүй өндөр байсныг СТК-ын тэргүүн Элла Пампилова өмнө нь мэдэгдсэн юм. Ирц 51,68 хувь байсан нь 2016 оны сонгуулийн үзүүлэлтээс илүү байна гэж тэр хэлжээ. Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ