“Ковид-19” талаарх шинэ судалгаа
Тайланд дурдсанаар, титэм хэлбэрийн уушигны халдварт үрэвсэл (Ковид-19) хөнгөн тусаад эдгэсэн хүмүүс бүрэн эдгэчихлээ гэж найдаж болохгүй. Хойшид илрэх уршиг нь хүнд хэлбэрийнхээс ч илүү аюултай байж болзошгүй юм. Юутай ч эдгээд (халуун буурсан, PCR шинжилгээ сөрөг гарсан г.м) гарсны дараах 3 сард биеэ онцгой анхаарч, асарч энхрийлэх нь чухал. Энэ алтан үеийг хэзээ ч алдаж болохгүй гэжээ.
Судалгаанд дурдсанаар, олонх өвчтөн ковидын дараах хам шинж өвчнөөр шаналж байна. Ямар хам шинж илэрч байгаа вэ? Эмнэлгээс гараад 1 жил болсон өвчтөнүүдийн 30%-53.1% нь байнга ядрах, 38% нь толгой өвдөх, 27.3% нь булчин, үе мөч өвдөх, 20% нь үс, хөмсөг унах, 5%-20% нь зүрх дэлсэх, цээж давчдах, 13.1% нь амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах зэргээр бие махбодь нь зовиурласаар байгаа аж. Ер нь нийт өвчтөнүүдийн (дээрх 1276) 70-аас дээш хувь нь дээрх хам шинжийн аль нэгээр шаналсаар байгаа гэжээ.
Хөнгөн туссан, мөн огт шинж тэмдэггүй өвчилсөн атлаа яагаад ийнхүү хожуу урвал илэрч байгаа талаар эрдэмтэд хэлэхдээ, ACE-2 бол шинэ титэм хэлбэрийн вирус хүний биеийн эд эрхтэний эсэд нэвтрэх ам юм. ACE-2 аль эрхтэнд илүү олноор цугларсан байна, тухайн газар ковидын дараах хам шинж илрэх нь их байна. Их тархины бүтцээр жишээ авахад, тархины хэд хэдэн хэсэгт, тухайлбал үнэр дамжуулах хэсэгт ACE-2 олноор хуримтлагдсан бол тухайн өвчтөн үнэрлэх чадвараа шууд алдана. Мөн тархины аль хэсгээс хамаарч орчноо мэдрэхгүй болох, анхаарал сарних, ой санамж муудах зэргээр хам шинжүүд илэрч байна. Тийм учраас сүүлийн үед машинтай явж байгаад гэнэт осолдох, эсвэл аль нэг байгууллагын нягтлан бодогч энгийн тооны үйлдэл ч гүйцэтгэж чадахгүйд хүрэх зэргээр хэвийн бус байдлууд илэрсээр байгаа гэжээ.
Хүмүүс вакцины үр дүнд үл итгэж буй талаар Станфордын их сургуулийн Интернэт хяналт, судалгааны төвийн захирал Ди Реста хэлэхдээ, тэртээ 1890-ээд оны үед анх салхин цэцгийн вакцин гарах үеэр бас ийм хардлага сэрдлэг асар их байсан. Гадаад ертөнцийн мэдээлэлд “зохистой байдлаар” хардаж сэрдэх нь зүйн хэрэг юм. Мэдээллийн эрин зуунд бодит бус мэдээлэлд автах нь туйлын амархан болсон. Хүмүүс номын сан руу гүйж ороод албан ёсны мэдээллээ авчихаж чадахгүй байгаа нь надад харамсалтай байна” гэжээ.
Америкийн тинк танк- Бергрюны хүрээлэнгийн судлаач Эйзенстат хэвлэл мэдээллийнхэн К19 –ийн талаарх мэдээлэлдээ онцгой болгоомжтой хандаж, нийгэмд зөв нээлттэй мэдээллийг дамжуулах хэрэгтэй гэжээ. 9 сарын 20 –ны байдлаар Тайваньд дотоодын халдвар 2, хилээр зөөвөрлөгдсөн 4, нийт 6 тохиолдол илрээд байна. Байдал харьцангуй тайван байгаа ч эрх баригчид хөл хориогоо цуцлах бодолгүй байх шиг байна. 2021.09.21 Тайбэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ