Чехийн сайт Путиний шинэ залгамжлагч хэн байж болох тухай бичжээ
Нэг жилийн өмнө энэ улстөрчийн тухай мэддэг хүн цөөн байсан бол, өнөөдөр тэр Оросын хамгийн их танил хүмүүсийн нэг болсон бөгөөд тиймээс түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд бэлтгэж байж болохыг үгүйсгэх аргагүй хэмээн үзэж буйгаа чехийн сайтын сэтгүүлчид илэрхийлсэн байна.
“Сүүлийн нэг жилд оросын иргэд цахим хэвлэлийн хурлаар л харж байсан ерөнхийлөгчтэй харьцуулвал, Мишустин хүмүүстэй байнга нүүр тулан уулзаж байгаа юм. Энэ нь түүний олонд танигдахад тус болж байна хэмээн шинжээчид үзэж байна” гэж өгүүлэлд цохон тэмдэглэжээ. “Одоогоор ярихгүй байгаа ч, ерөнхий сайд ерөнхийлөгчийн залгамжлагч болж болох юм” гэж iDnes сайтад дурджээ.
Гэхдээ Путиний залгамжлагч болох магадлалтай хүмүүсийн тухай ярих нь одоогоор эрт бөгөөд ерөнхийлөгчийн албан тушаалаас түүний буух нь “ойрын үед магадлал багатай юм” гэж өгүүлэлд тойруугаар тайлбарласан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ