Оросын байгалийн хийн нөөц аль хэр их вэ?

  Орос улс дэлхийд байгалийн хийн хамгийн их нөөцтэй гэж “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгджээ.  “Бид ойрын зуун жилд нөөц яах бол гэсэн асуудалтай тулгарахгүй” гэж тэр Олон улсын ажил хэрэгч хүмүүсийн конгрессын бүх гишүүдийн хурал дээр үг хэлэхдээ онцлон тэмдэглэсэн байна.  
Одоо Ямалын хойгт  эзэмшихээр ажиллаж байгаа зарим ордыг  2132 он хүртэл ашиглана гэж төрийн мэдлийн энэ корпорацын тэргүүн дурджээ.  Нидерландын ТТF индексээр Европын фьючерсийн зах зээлд лхагва гарагт энэ түлшний үнэ нэг мянган шоо метр нь хамгийн дээд буюу 963,9 ам. долларт хүрсэн юм.  
“Газпром” байгалийн хийн хамгийн их нөөцтэй гэж нотлож байна. Дэлхийн байгалийн хийн нөөцөд уг компанийн эзлэх  хувь хэмжээ  16%, харин Оросын нөөцөд 70%  байгаа ажээ. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар,  Оросын ангиллаар  компаниудын группийн нүүрс устөрөгчийн нөөцөд  33 тэрбум 574,5 сая шоо метр байгалийн хий, 1 тэрбум 494,4 сая тонн шингэрүүлсэн хий, 2 тэрбум 023,8 сая тонн газрын тос байжээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ