АНУ хэрхэн Оросыг “булаан эзлэх” бодолтой байсан тухай Стоун ярьжээ

  Америкийн найруулагч Оливер Стоун телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа Владимир Путин Орос орныг АНУ-ын “хараат” улс болгох боломж олгоогүй юм гэж мэдэгджээ.  “АНУ Оростой  түншлэж, Маршаллын төлөвлөгөөний маягаар  туслаж болох байсан ч, мөнгөнөөс болоод ингээгүй юм.  Орос орныг булаан эзлэж, бизнесийг нь гартаа авахаар санхүүгийн бүлгийнхэн шийдсэн хэрэг. Ингэж л тэр олигархиуд гарч ирсэн юм. 
Путин тэднийг сөрөн зогсож, улс орноо хамгаалсан билээ. Хэрвээ тэр байгаагүйсэн бол, Орос орныг устгах байсан хэрэг” гэж Стоун хэлсэн байна. Хэрвээ АНУ Оросыг өөрийн эрхэнд оруулж чадсан бол, энэ нь АНУ өөрт нь болон дэлхий нийтэд их хор хүргэх бөгөөд учир нь “АНУ улам бүр хүчирхэгжиж, дарангуйлагч болох байсан юм” гэж найрагч онцлон дурдсан байна. “Хэн ч хэтэрхий их эрх мэдэлтэй байх ёсгүй. Энэ бол ердөө л байгалийн хууль, тииймээс тэнцвэр байх ёстой” гэж тэр онцлон тэмдэглэжээ. 
Орос, АНУ хоёр COVID-19-ийнг эсрэг  тэмцэх, түүнчилэн тухайлбал оросын атомын эрчим хүчинд сууриласан ”цэвэр эрчим хүч” үйлдвэрлэхэд хамтран ажиллаж болох юм гэдэгт тэр итгэлтэй байна. Гэтэл америкийн эрх баригчид өөрийн цэрэг-аж үйлдвэрийн асар том цогцолборыг захиалгаар хангахын тулд гаднын дайсантай байхыг  хүсдэг – энэ үүргийг Венесуэнл, Иран, Куба ээлж дараагаар гүйцэтгэж ирсэн юм гэж Стоун хэлжээ. 
 “Тэд яагаад больж чаддаггүй юм бэ?  Яагаад гэвэл, энд маш их мөнгө, том гэрээ хэлцэл харагдаж байгаагаас тэр. Хэргийн учир ганцхан Орост ч байгаа юм биш. Хэрвээ Орос ороон байгаагүй бол,  өөр дайсныг ч олох л байсан хэрэг” гэж найруулагч төгсгөлд нь хэлжээ. Уильям Оливер Стоун бол америкийн кино найруулагч, продюсер, киноны зохиолч, олон шагнал, тухайлбал америкийн киноны академийн гурван удаагийн шагналын эзэн юм.  
Найруулагч өөрийн баримтат кинонуудаар бас нэрд гарсан бөгөөд тухайлбал  Владимир Путиний тухай дөрвөн ангит кино нь 2017 онд гарч, “Украины дуусаагүй түүх” киногоо 2019 онд танилцуулсан билээ.  Оливер Стоун лхагва гарагт 75 нас хүрчээ.  Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэр оросын коронавирусийн эсрэг “Спутник V” вакцин тариулсан байна. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ