ЗГ: Зайсангийн аманд газар авч баяжсан хэргээр шалгагдаж буй Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөллөө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашсан бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай гэж буй юм. Ийнхүү газартай холбоотой маргаан их гарах болсон нь түүнийг чөлөөлөх шалтгаан болжээ.
Сануулахад, АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж, шалгаж байгаа талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ