Вакцинжуулалтын эсрэг хөдөлгөөний тэргүүн коронавирусээр нас баржээ

   Израильд COVID-19-ийн  эсрэг вакцинжуулалтыг эсэргүүцсэн хөдөлгөөний удирдагч Хай Шаулян коронавирусээр нас баржээ. “The Jerusalem Post” сонинд ингэж мэдээлсэн байна. Тэрээр “Цар тахал байхгүй – вакцин аюултай, нэмэргүй” гэсэн гол уриан дор  тарилга хийлгэхийн эсрэг уриалгаа нийгмийн сүлжээгээр тарааж байжээ. 
Шауляныг вирусийн халдвар авсаны дараа эмнэлэгт хэвтүүлж, хүчилтөрөгчийн аппаратад залгасан байна. “Хэрвээ намайг аппаратаас салгавал, би гурван метр алхаад л  ухаан алдаж унана. Би айхтар ханиалгаж, амьсгал амьсгал авахад хэцүү байна” гэж тэр хэлж байжээ. Сүүлд нь тэр намайг Иерусалимын цагдаагийн ажилтнууд хордуулах гэсэн, тэгээд л миний бие гэнэт муудсан хэмээн мэдэгдсэн байна.  Хэрвээ надад ямар нэг юм тохиолдвол, үүнийг миний амь насанд халдсан хэрэг хэмээн үзэж болох юм” гэж тэр  хэлж байжээ. 
 Америкийн радиогийн хөтлөгч, вакцинжуулалтыг эсэргүүцэгч  Дик Фаррел COVID-19-өөр нас барж, нас барахынхаа өмнөхөн вакцин хийлгэхийг хүмүүст уриалсныг наймдугаар сарын 8-нд мэдээлж байсан юм. 
Үүнээс өмнө тэр АНУ-ын ардчилсан намын гишүүдийн шинжилгээний хариу хэзээ ч эерэг гарахгүй, тиймээс энэ вирус нь хүмүүсийн толгойг эргүүлэх гэхдээ бүгд найрамдахчуудын санаанаасаа зохиосон зүйл юм хэмээн нотлож байжээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ