Путин өөрийгөө тусгаарлахаар шийджээ
Энэ хүн өөртэй нь ойр ажилладагийг Путин тодруулан тайлбарлажээ. Тэр хүн вакцин хийлгэсэн, гэхдээ эсрэг биет цөөрсний дараа дахин вакцин тариулсан ч оройтсон бололтой, тэгээд хэдэн өдрийн дараа өвчилсөн байна лээ гэж ерөнхийлөгч ярьжээ.
“Спутник V” ковидоос хамгаалах өндөр үзүүлэлтээ амьдралд бодитой харуулна гэдэгт найдаж байгаагаа Владимир Путин илэрхийлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна. Миний ойр ажилладаг хэд хэдэн хүн, түүний дотор вакцинд хамрагдсан хүмүүс COVID-19-ийн халдвар авсан учир би өөрийгөө тусгаарлахаар шийдвэрлэсэн юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч өмнө нь мэдээлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ