Вакцин тариулсны дараа зарим хүний бие яагаад тавгүйрхэж, зарим нь “юу ч болоогүй юм” шиг байдаг вэ?
COVID-19-ийн эсрэг вакцин тариулснаас хойш ойролцоогоор нэг-хоёр өдрийн дараа бие тавгүйрхэдэг нь хэвийн үзэгдэл. Түүгээр ч барахгүй, олонхи тохиолдолд энэ нь сайны шинж тэмдэг.
Ядрах, бага зэрэг халуурах, булчин, гар өвдөх зэрэг хөнгөн шинж тэмдэг нь таны биед эсрэг биет үүсч байгаагийн хэвийн дохио юм гэж шинжээчид ярьж байна.
Харин вакцин тариулсны дараа хүмүүс ямар ч шинж тэмдэг мэдрэхгүй байгаа бол яахав? Энэ нь вакцин үйлчлэхгүй байна гэсэн үг үү?
САЙН МЭДЭЭ: ВАКЦИН ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХЭРЭГ!
Үнэндээ бол огт тийм биш. Ийм хүмүүсийн бие халдварын эсрэг урьдын адил тэмцэж, эсрэг биетийн тогтвортой хариу үйлдэл үзүүлдэг байна.
Анагаах ухааны “JAMA Internal Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны материал үүнийг нотложээ. Эмч нар VOVID-19-ийн хоёр дахь тунг тариулснаас хойш хоёр долоо хоногийн дараа өөрсдийн мэргэжил нэгт 1000 орчим хүн, бусад эмнэлгийн ажилтны эсрэг биетийн хэмжээг хэмжиж, дараа нь дагалдах шинж тэмдэг хэрхэн илэрч байгааг ажигласан байна. Тийнхүү урвалаас үл хамааран, чухамхүү ямар вакцин, ямар үйлдвэрлэгч гэдгээс бас үл хамааран вакцин хийлгэсэн хүмүүсийн бараг 100%-д нь вакцины найрлагын өөдөөс эсрэг биетийн хүчтэй хариу үйлдэл ажиглагдаж байжээ.
Энгийнээр хэлэхэд, COVID-19-ийн эсрэг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бүх вакцин хүмүүсийн нас, хүйс юмуу дагалдах нөлөө илэрч байгаа эсэхээс үл хамааран тэдний хувьд их үр дүнтэй байгаа юм.
МУУ МЭДЭЭ: ЗАЛУУ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ЭМЭГТЭЙ ЮУ? ТЭВЧ!
Гэтэл вакцин хийлгэсний дараа хүмүүст дагалдах нөлөө яагаад өөр өөрөөр илэрдэг вэ? Яагаад нэг тарилга зарим хүний биед бусдыг бодвол сөргөөр нөлөөлдөг вэ?
Товчоор хэлэхэд, энэ нь тухайн хүний дархлааны тогтолцооноос шалтгаалдаг. Дархлаа хичнээн хүчтэй байнав, “дагалдах сөрөг нөлөө” илүү хүчтэй илэрнэ. Учир нь, яг л ийм.
“JAMA Internal Medicine” сэтгүүл ководын эсрэг янз бүрийн нэг юмуу хоёр тун вакцин тариулсан 627 383 хүний судалгааны баримтыг нийтлэжээ. Ингэхдээ туршилтын үеэр эрдэмтэд хүмүүсийн биеийн массын индекс, архаг хууч өвчин, нас, өмнө нь ковид тусч эдгэрсэн зэрэг хэд хэдэн бүлэгт хуваасан байна.
Тийнхүү:
-залуу хүмүүс;
-эмэгтэйчүүд;
-COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүс дагалдах сөрөг нөлөөний тухай илүүтэй хэлж байжээ.
Залуу хүмүүст олон шинж тэмдэг илэрч байгаа тухай хэлж болох шалтгааны нэг нь тэд дархлааны илүү сайн тогтолцоонд оршдог гэж Австралийн Сиднейн их сургуулийн анагаах ухаан, эрүүл хэндийн факультетын доктор Николас Вуд хэлсэн байна.
“Сайн дархлаа нь вакциныг гаднын антиген гэж илүү сайн таньж, илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Тийнхүү энэ нь залуу хүмүүс яагаад вакцины өөдөөс илүү хүчтэй урвал үзүүлдэгтэй холбоотой гэнэ.
Харин эмэгтэй хүний хувьд гэвэл, тэдний дархлаа бүхэлдээ илүү хүчтэй байдаг, тиймээс вакцин тариулсан тохиолдолд дархлаа нь тэр даруй л “өөрийн эзэмшлийг хамгаалахаар босдог байна”.
Харин настай хүмүүс урьд нь элдэв өвчний эсрэг янз бүрийн вакцин тариулсан байдаг. Тиймээс настай хүмүүс илүү сайн дархлаатай байж болох талтай.
Генетик гэдэг ойлголтыг бас мартаж болохгүй гэж Австралийн Квинслендийн их сургуулийн дархлаа судлаач Лариса Лабзина ярьж байна. Заримдаа бид үүнд нөлөөлж чаддаггүй ч, генетик нь биеийн ерөнхий байдалд асар их ач мхолбогдолтой байдаг. “Та төрөлхийн цитокиныг сайн юмуу тааруухан ялгаруулах нь таны генетикээс ихээхэн шалтгаалдаг байна”.
ЯАГААД ВАКЦИН ЕР НЬ СӨРӨГ НӨЛӨӨ ДАГУУЛДАГ ВЭ? ИНГЭХГҮЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?
Ийм дагалдах сөрөг нөлөө нь таны биеийн хариу үйлдэл бөгөөд энэ нь вакцин тариулснаас хойш хэсэг хугацааны дараа - хэдэн цагаас хэдэн өдөр хүртэлх хугацаанд илэрч, их халуурах, яс, булчин янгинаж өвдөх юмуу гарын тариулсан газарт улайх болон хавдах зэрэг томуугийн маягийн шинж тэмдэг илэрч болно.
Энэ нь айдас төрүүлэх ёсгүй бөгөөд учир нь таны дархлааны тогтолцоо ажиллаж байгаагийн шинж тэмдэг юм.
Вакцин тариулсны дараа илэрдэг шинж тэмдэгүүд нэг юмуу хоёр өдрийн хугацаанд зүгээр болдог бөгөөд учир нь вакцин тариулсанд таны биеийн үзүүлж буй хариу үлйлдэл нь “өөрийгөө хязгаарлаж байгаа хэрэг” юм. Вакцин тариалухад биед ордог вирус юмуу түүний хэсэг нь үржих чадваргүй байдаг учир, урвал түргэн зуур намддаг. Харин жинхэнэ ковидоор өвчилвөл, коронавирус биед нэвтрэн орж, тэр даруй үржиж эхлэдэг бөгөөд улам гүнд нэвтэрдэг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ