Британин ерөнхий сайдын ээж нас баржээ
Портал гэр бүлийн төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа, Шарлотта Жонсон Валь Лондон хотын нэг эмнэлэгт нас барсан байна. Түүний нас барсан нь есдүгээр сарын 13-ны орой тодорхой болжээ. Ерөнхий сайдын эх юунаас болж нас барсан нь одоогоор тодорхойгүй байна.
Британийн ерөнхий сайдын эх зураач байжээ. Түүний уран бүтээлийн гол чиглэл нь хөрөг зураг байсан ч, бас байгалийн зураг зурдаг байж. Түүний зургууд 1-1,5 мянган стерлингийн фунтээр борлогддог байна. Шарлотта Жонсон Валь болон түүний анхны нөхөр дөрвөн хүүхэдтэй байсны нэг нь Борис Жонсон юм.
Их Британийн ерөнхий сайдын хуучин гэргий Марина Уиллерийн эх өнгөрсөн жил нас баржээ. Энэ явдлаас хойш зургаан өдрийн дараа түүний найз бүсгүй Кэрри Саймондс бие шалтгаантай болсноо хэлсэн гэдэг.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ