БНСУ-ын ковидын вакцины тарилтын хувь АНУ-г гүйцжээ
БНСУ-ын ковид19-өөс урьдчилан сэргийлэх вакцины тарилтын хувь АНУ-ын вакцины тарилтын хувийг гүйцжээ.
NYT агентлагын мэдээлснээр, БНСУ нь 9 сарын 9-ний өдрөөс эхлэн коронагийн эхний вакцинаа тариулсан хүний тоогоороо АНУ-ыг гүйцсэн гэлээ.
БНСУ-ын хувьд, 9-ний өдрийн 0 цаг(АНУ-ын цагаар 8 өдрийн 11 цаг)-ын байдлаар бүх хүн амынх нь 62.6%-нь коронагийн вакцины эхний тарилгандаа хамрагдсан бол, АНУ-ын хувьд ижил цагт хүн амынх 61.85% нь вакцины эхний тарилгандаа хамрагджээ.
Мөн 11-ны өдрийн байдлаар, БНСУ-д хүн амынх нь 63.9% нь эхний вакциндаа хамрагдсан бөгөөд, харин хүн амынх нь 38.6% нь 2 вакциндаа бүрэн хамрагджээ.
Ижилхэн цагт АНУ-д хүн амынх нь 63% нь эхний вакциндаа хамрагдсан ба 54% нь 2 вакциндаа бүрэн хамрагджээ.
АНУ өнгөрсөн жилийн 12 сарын 14-нд ковид19-ын вакцинаа тарьж эхэлсэн бөгөөд вакциныг гаргасан компани нь тус улсад байгаа учраас вакцины дутагдалд ороогүй бол, БНСУ-д энэ оны 2 сарын 26-нд анх ковидын вакциныг тарьж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа вакцин дутагдах асуудал яригдаж байжээ.
АНУ-д вакцин тарилт хурдтай явагдаж байгаад хүн амынх нь 60% нь вакцинд хамрагдсаны дараанаас удааширчээ.
Энэ нь ковид19-ын вакциныг эсэргүүцэж байгаа хүмүүсээс болж байгаа бөгөөд улс төрийн шалтгаан, цагаан хоолтон зэрэг үзэл бодлын шалтгаан, Амиши(орчин үеийн шинжлэх ухаанаас тасарч амьдарч буй христийн шашны нэг урсгал) зэрэг шашины шалтгаан зэрэг ковид19-ын вакцин тариулахгүй байх шалтгаанууд янз янз байна.
БНСУ-ын засгийн газар юуны өмнө бүх хүн ардынхаа 70%-ийг ковид19-ын вакцинд хамруулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ нь биелэгдэхэд удахгүй бололтой.
Гэвч БНСУ-д коронагийн вакцины тарилтын хувь өндөр байгаа хэдий ч тархалт буурахгүй байна. Ковид19-ын тархалтын 4-р их давалгааны улмаас нэн ялангуяа хот газруудаар тархалт их байна.
Дашрамд дурьдахад, БНСУ-д 2021.09.12 өдрийн 00 цагийн байдлаар COVID19 өвчний шинэ тохиолдол 1755-аар нэмэгдэж, нийт корона өвчний халдвар авсан хүний тоо 272,982 болжээ.
Энэ өдөр нас баралт 1-р нэмэгдэж, нийт нас баралт 2359 болсон байна.
Шинээр нэмэгдсэн 1755 тохиолдолоос 30 нь гадаадаас хилээр нэвтэрч орж ирсэн хүнээс, 1725 нь солонгос дотроосоо илэрчээ.
Мэдээллийг Ж.Нармандах,
СЭТГЭГДЭЛ БИЧИХ