Тисулькийн гүнж


1969 оны 9 сард Кемеров мужын Ржавчик Тисульскаво тосгоноос маш сонирхолтой оршуулга олджээ. Нүүрсний уурхайн цооногт 70 метрийн гүнд нүүрс олборлох ажиллагааны үеэр уурхайчин Карнюков маш ер бусын механик ажиллагаатай гантиг авсыг олсон байна. Тэр даруй ахлагч Александр Александрович Масальюжина бүх ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн байна. Авсыг газрын гадарга дээр гаргаад, ажилчид чулуужсан шаваасын эрмэгээс хөшиж онгойлгож эхэлсэн байна. Гэвч цохилтын улмаас биш наранд ил гарсаны нөлөөгөөр шаваас нь тунгалаг шингэн болон хувирч урсаж эхэлсэн байна. Үүнийг харсан хүмүүс гайхширчээ. Учир нь хайрцаг нь эрмэг хүртлээ хөх ягаан тув тунгалаг шингэнээр дүүрсэн байж. Түүний дотор нарийхан гоолиг маш үзэсгэлэнтэй, 30-аад насны эмэгтэй хэвтэж байсан бөгөөд түүний дүр төрх Европ эмэгтэйн илэрхийлэл болсон том өргөн цэнхэр нүдтэй (нээлттэй) байжээ. Түүнийг улаан туяатай хүрэн бор өнгийн материалаар бэлхүүс хүртэл нь хучсан, мөн буржгардуу үс нь хоёр талдаа унжсан цэвэрхэн зассан богино хумстай зөөлөн гартай. Мөн цагаан өнгийн үдээстэй, өвдөгний доогуурхан хэмжээтэй даашинз өмсүүлсэн байв. Богино ханцуй нь өнгө өнгийн цэцгээр хатгамалдсан. Хамгийн гол нь эмэгтэй үхсэн биш унтаж байгаа мэт харагдаж байжээ.
Түүний толгойн харалдаа хар, тэгш өнцөгт үзүүртээ дугуйрсан метал хайрцаг (хэмжээгээр 25-10 см гаруй) олдсон байна. 10-15 цагын дараа гэхэд авсыг онгойлгож, хүмүүс харахад бэлэн болгожээ. Тосгоныхон тэр аяараа энэ ховор олдворыг үзэхээр ирсэн байна.
Харин 24 цагын дотор нууцлаг олдвор олдсон тухай мужын төвд хүрчээ.
Галын бригад болон цэргийхэн бүгд олдвор олдсоныг баталж тэр өдрийнхөө 2 цагт улаан өнгийн нисдэг тэрэг газардан, газрыг халдвартай гэж зарлан, харахаар ирэгсдийг холдуулж эхэлсэн байна. Дараа нь удирдлагууд газрыг хааж, авсанд гар хүрсэн болон ойрхон зогссон бүх хүнийг карантилсан байна. Энэ түүхийг тосгоныхон бүгд мэдэх бөгөөд одоо ч зарим нэг нь үнэн гэж баталсаар байдаг, гэвч энэ түүхийн гүнд ороод харвал сонирхолтой хэсгүүд байгааг анзаарч болно.
Гэрчийн яриа:
Авсыг нисдэг тэргэнд ачих гэхэд хэт хүнд байсан тул тэд эхлээд шингэнийг нь авахаар болж. Тэгээд шингэнийг нь гадагш соруулж эхэлтэл үхдэл тэдний өмнө гэнэт харлаж эхэлсэн байна. Тийм учраас шингэнийг буцаан хийтэл харласан хэсгүүд арилж эхлэн, хацар нь дүүрч, амьд мэт төрхөндөө эргэн орсон байна. Дараа нь авсыг хааж,өөр нисдэг тэргээр үлдэгдэл шаваасыг целпан уутанд хийгээд аваад явсан байна.
5 өдрийн дараагаар Новосибирскээс ирсэн настай профессор, лабраторын шинжилгээний анхдагч хариуг мэдээлсэн байна. Тэр профессорын хэлсэнээр энэ олдвор хүн төрөлхтний түүхийн тухай ойлголтыг хөмрүүлж мэдэхээр юм гэж мэдүүлсэн байна. Мөн зөвлөлтийн эрдэмтэд олдворын тухай хэвлэж мэдээлснээр, шинжлэх ухааны ертөнцийг хайхшралд оруулсан байна.
Эрдэмтний хэлсэнээр энэ оршуулгын нас дор хаяж 800 сая жил бөгөөд энэ эмэгтэй бол нүүрснээс ч илүү настай юм, учир нь түүний оршуулгын эргэн тойронд нүүрс хэлбэржсэн байсан бөгөөд хүний хувьсал хөгжлийн он цагыг аваад үзэхэд Дарвины хувьслын онол зөрчигдөхөөр байсан байна.
Тэгэхээр дараах 2 өөр ойлголтыг авчирсан
1. Хүн юмуу сүүлийн урлагын хөгжлийн хувьсал нүүрсний эринээс ч өмнө буюу 65-800 сая жилийн хооронд байсан.
2. Эсвэл нүүрс 65-800 сая жилийн өмнө бүрэлдээгүй саяхан буюу хүний эринтэй ойролцоо хэлбэржсэн.
Гэвч аль хувилбар нь байсан ч хувьслын онол маргаантай болж байгаа юм. Хувьслын онолыг хамгаалах гэсэн зарим нэг нь түүнийг харь гаригийн гэж байгаа боловч эмэгтэйн биед хийсэн генетик судалгаагаар орчин үеийн хүнийхтэй ижил гэсэн үзүүлэлт гарсан байдаг. Тэгэхлээр бид 800 сая жилийн өмнө байсан өвөг дээдэстэйгээ ижилхэн байсан хэрэг үү? Хувьсалгүй?
Түүний даашинз хийгдсэн даавуу материал өнөөдрийн шинжлэх ухаанд олдоогүй бөгөөд тийм материал үйлдвэрлэх тоног төхөөрөмж өнөөдөр байдаггүй юм байна.
Мөн хөх ягаан шингэний найрлагыг тодорхойлох боломжгүй байсан бөгөөд түүний найрлагад байгаа зарим нэг элементүүд нь сармис сонгинод байдагтай адилхан байсан байна. Метал хайрцагыг судалж байгаа гэдгээс өөр тайлбар хэлээгүй байна. Энэ эмэгтэйн байсан иргэншлийн түвшин биднийхээс хол илүү дэвшилтэт байжээ.
Тосгоныхон хэрхэн чимээгүй болсон бэ?
Тисульски тосгон гэнэт цэргийнхнээр хүрээлэгдсэн нь тосгоныхны дургүйцлийг хүргэсэн тул түүнийг намжаахын тулд цагдаа нар айлаас айлд явж сэжигтэй хүмүүсийг авч явсан байна.
Олдвор олдсон газрыг шороогоор дүүргэсэн. Удирдлагуудын зүгээс хийсэн арга хэмжээг үл харгалзан, үнэнийг мэдэхийг хүссэн тэмцэгчид тосгонд байсан байна.Тэдний нэг болох тосгоны иргэн засгийн төв хороонд хүртэл захиа бичиж, эргэн тойрноор сонирхон судалж гүйсэн боловч жилийн дотор амиа алдсан бөгөөд албаны дүгнэлтээр зүрх нь зогссон гэж мэдүүлсэн байна. Тэр жилдээ олдворыг анх гэрчилсэн гэх 6 гэрч, автын осол гэх мэтээр өнгөрсөөр, үүрд чимээгүй болжээ. 1973 онд олдвор олдсоноос 6 км зайтай орших Берчикул нуурын эргээр том хэмжээний ухалтыг нууцаар явуулсан байна. Энэ үед цэрэг, цагдаагаар газрыг хамгаалуулж байсан ба ухалтанд оролцож байсан нэг ажилчин удаан чимээгүй байсны эцэст, архи уусан үедээ дэлгүүрийн орчмоор явж байхдаа аралаас эртний оршуулгууд олсон тухай ам алдсан байдаг. Мөн тосгоныхны хэлсэнээр улаан нисдэг тэргээр ямар нэг зүйл гаргаж байхыг харсанаа тэд мэдүүлсэн байдаг. Мөн эрэг дээр болон нуурын орчмоос олон зуун ухаад дараа нь булсан оршуулгууд олддог.
Авч үзэх зүйл:
Энэ бүх зүйл хачин санагдаж итгэхэд бэрх байгаа боловч хэрэв та Кемеров мужын Ржавчик Тисульскаво тосгонд очоод хүмүүсээс Тисулскийн гүнж гэж асуувал тэд бүгд энэ түүхийг батлах юмуу сонссон гэдгээ хэлэх болно. Та хэрэв интернетээр хайгаад үзэх юм бол энэ тухай хэрэгтэй гэх ямар ч мэдээ олохгүй ба бас худлаа гэж батлах хатуу баримт ч байхгүй юм. Дарвинизм болон хувьслын онолд хэтэрхий олон том нүх гарсаар байна. Хэрвээ хувьслын онолыг маргашгүй үнэн гэж үзвэл одоо оршиж байгаа төрөл зүйлүүд цаг хугацаа өнгөрөхөд хувирч өөрчлөгддөг гэх юмуу өнөөдөр байгаа олон зүйлүүд өнгөрсөнд байгаагүй болж таарна.
Орчуулсан Д.Энхжаргал
( Жич: Свару, Анека нар 5 д иргэншлээс дэлхийд ирж туршлага туулахдаа зарим нь иммержион под буюу 5 д биеэ тусгай шингэн бүхий бүхээгт хөдөлгөөнгүй төлөвт үлдээгээд 3 д биед ухамсраа шилжүүлж туршлага туулдаг технологийг маш олон соёл иргэншлүүд олон мянган жил ашигласаар ирсэн тухай хэлж өгсөн байдаг. Энэ гүнжийн авс нь тийм технологи байхыг үгүйсгэхгүй. Бодит түүхийн баримтат киног нь хавсаргав. )

СЭТГЭГДЭЛ БИЧИХ