Трамп 2024 оны сонгуульд оролцохоо битүүхэн сануулав
Трамп Нью-Йоркт цагдаа нар болон гал сөнөөгчидтэй уулзах үеэрээ ингэж мэдэгджээ. Есдүгээр сарын 11-ний террорын ажиллагааны ойг тохтиолдуулан ингэж уулзсан байна. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд оролцох боломжийг бүрнээ нухацтай судлаж байгаа гэж дөрөвдүгээр сард Трамп мэдэгдэж байсан билээ.
Дональд Трамп 2024 оны сонгуульд оролцоно гэдгийг түүний талынхан есдүгээр сард мэдэгдсэн юм. Тэр өөрийн шийдвэрийг зарлах тааламжтай мөчийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа тэд илэрхийлжээ.
2001 оны есдүгээр сарын 11-нд террористууд суудлын дөрвөн нисэх онгоц булааж авсан юм. Хоёр нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр байшин, бас нэг нисэх онгоц Пентагоны баруун жигүүрийг мөргөсөн билээ. Энэхүү террорын ажиллагааны улмаас 2977 хүн амь үрэгдсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ