З.Нарантуяа, Д.Гангабаатар нар ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэв

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан ч бүтэн хоёр жил гаруйн хугацаанд нөхөн томилгоог хийж чадаагүй өдийг хүрэв. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүний томилгооны сонгон шалгаруулалтыг зарласан ч шүүгчдийн олонхын санал авч чадаагүй учраас сонгон шалгаруулалтыг дахин зарлажээ. Тодруулбал, “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан байна. Дээрх хугацаанд таван иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ.

Түүний дотор УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Гангабаатар, Ж.Батзоригт, Б.Нармандах, А.Оюунчимэг нарын таван хүн материалаа ирүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ