Яагаад олон оронд өвчлөл дахиад ихсэж байна вэ?

     АНУ-д хэвтэн эмчлүүлэгсдийн 97% нь вакцин хийлгээгүй байна. Тиймээс өвчлөгсөд олон байгаа бөгөөд гэхдээ хүндээр өвчилж буй хүмүүсийн дунд олонхи нь цаг алдалгүй тарилга хийлгээгүй аж, Ройтерс агентлаг  Дэлхийд коронавирусийн өвчлөл хамгийн дээд түвшиндээ хүрснийг  ДЭМБ саяхан мэдээлсэн билээ.  АНУ-д энэ оны нэгдүгээр сарын адилаар одоо хоногт 128 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Франц, Герман, Итали, Австрид өвчлөгсдийн тоо зургаадугаар сарынхтай харьцуулвал 10 дахин нэмэгдсэн байна. Грект эрх баригчид эмч нарт хандан, нэг бол вакцин хийлгэ, эс бөгөөс цалингүй болно гэж тулган шаарджээ. Израильд  хоногт 14 мянган хүн өвчилж байгаа нь энэ орны хувьд цар тахал эхлэснээс хойшхи хамгийн дээд үзүүлэлт болж байгаа бөгөөд  зургаадугаар сарын сүүлчийнхээс 30 (!) их байна. Ингэхдээ хүн амынх нь 70% вакцинд хамрагдсан юм. Тийнхүү Европын холбоо Израилийг коронавирусийн талаар аюулгүй орнуудын тоооноос хасчээ. Японд онц байдлын горимд 48 мужийн 21 нь  хамрагдсан (энд хүн амын 80% аж төрдөг) байна. Энд өвчлөгсөд хоногт 18-19 мянгаар нэмэгдэж байна. Гэхдээ Японд COVID-19-өөр нас барах явдал хамгийн бага буюу  1,2%, АНУ-д 1,7%, Англид 2 % байгаа юм. 

  Pfizer үр нөлөөгүй болж байна уу?  

Шинжээчид энэ байдлыг “Пфайзер” вакцины үр нөлөө буурч байгаатай холбон тайлбарлаж байна. Хүн ам нь  олноороо вакцинд хамрагдаж буй орнуудад халдвар ингэж ихсэж байгаагийн шалтгаан юунд байна вэ?  Ийм шалтгаан наад зах нь хоёр байна. Нэгд. “Scientific American” сэтгүүл  Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтыг дурджээ. Тодруулвал,  наймдугаар сарын 2-ны байдлаар АНУ-д 164 сая хүн вакцинд хамрагдсан нь хүн амын талаас цөөн байна. Гэтэл эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 97% нь вакцинд хамрагдаагүй байж. Хоёрт.  Одоо дэгдэлт бүртгэгдсэн орнуудад хамгийн байнга хэрэглэж буй “Пфайзер” вакцин үйлчлэхээ больж байх шиг байна.  Жишээлвэл, хоёр удаа тариулснаас хойш 90 өдрийн дараа  Pfizer үр нөлөөгөө 78% хүртэл, харин AstraZeneka 61% хүртэл алдаж байгааг Их Британид хийсэн шинэ судалгаа харуулжээ.  

Орос улс өөрийн замаар явж байна  

Харин Орост өвчлөгсдийн тоо зугуухан ч гэсэн  буурсаар байна.  “Спутник V” вакцин нь Moderna, Pfizer вакцинтай харьцуулвал вирусийг саармагжуулдаг эсрэг биетүүдийг илүү өргөн цараатай бий болгодог” гэж Гамалеягийн нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжилгээний төвийн захирал, Оросын ШУА-ийн академич Александр Гинцбург “АиФ” сонины сурвалжлагчид тайлбарлажээ.  “Тиймээс  Оросын Эрүүл мэндийн яамны мэдээгээр, “Спутник V” вакцины вирусийг саармагжуулдаг эсрэг биет үүсгэх үр дүн 83%,  эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй байх боломж  94% байна. Тиймээс, нээлттэй эх сурвалжуудад гардаг мэдээ сэлтээс үзвэл, Пфайзер вакцины үр нөлөө 50-60% байна. Ялгаа тодорхой харагдаж байгаа биз” гэж академич онцлон тэмдэглэжээ.  Өнөөдөр “Спутник V” вакциныг 4 тэрбум буюу дэлхийн хүн амын талаас илүү нь оршин суудаг 70 оронд бүртгээд байна. Уг вакциныг 14 орны 20 гаруй компани үйлдвэрлэж байгаа юм. Энэ вакцин “дельта” штаммын эсрэг  83,1 хувийн үр нөлөөтэй байжээ. Уг вакциныг хийлгэснээр халдвар авах эрсдэл 6 дахин, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага 18 дахин буурсан байна.    

Хамгаалдаг нь нотлогдсон  

COVID-19-ийн эсрэг вакцинууд томуугийн эсрэг вакцинаас илүү сайн үйлчилдэг гэж эрдэмтэд нотлож байна. Вакцинжуулалтад хамрагдсаны дараа ковидын халдвар авсан хүмүүсийн тоо томуугаар өвчлөгсдөөс чамгүй цөөн байгаа юм.   Жишээлвэл, вакцины үр нөлөө 60%-иас хэтэрдэггүй зарим төрлийн томуу байж болдог. Гэвч энэ нь юу ч огт үгүй байснаас хавьгүй дээр бөгөөд учир нь хүний амь насыг аварч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй байх боломж олгож байгаа юм гэж Блумбергийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн олон улсын эрүүл мэндийн тэнхимийн доцент Кавсар Талаат үзэж байна. Израилийн шинжээчид  COVID-19-ийн эсрэг вакцин тариулсан ч, яалт ч үгүй халдвар авсан хүмүүсийн талаар судалгаа хийжээ. Тэдний вирусийн ачаалал вакцин хийлгээгүй хүмүүсийнхээс 3-4 дахин доогуур байсан байна. Британийн эрдэмтэд ч  мөн ийм тоо баримтыг дурджээ. Тэгэхлээр, энэ нь  вакцин тариулсан хүмүүс цөөн тооны вирус ялгаруулж, бусдад вирус дамжуулах магадлал багатай байна гэсэн үг юм. Энэ нь бас настай төрөл төрөгсдөө хамгаалахад онцгой чухал.  Тийнхүү вакцин нь тариулсан хүмүүсийг өвчин хүндрэх болон нас барахаас хамгаалах магадлал ихтэй  байдаг нь хамгийн чухал юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ