Цар тахлын эсрэг тэмцэл цаашид удаан үргэлжлэх нь
Энэ тэмцэл одоогийнх шиг хурдацтайгаар нэг жилийн турш лав үргэлжлэх төдийгүй, цаашид вирус хаашаа ч алга болохгүй, тиймээс хүн төрөлхтөн түүнтэй хамт байж сурах хэрэгтэй болно гэж тэр үзэж байна. Популяцид орсон халдвар бүх тивээр түргэн, хурдацтай тархаж, авсан арга хэмжээ байнга үйлчилж чадахгүй байгааг тэр онцлон тэмдэглэжээ.
Хүн амын 75-80 хувьд нийтийн дархлаа тогтоогүй цагт өвчин үргэлжилэн гарах болно, гэхдээ вакцинжуулалт аль хэр удаан хамгаалж байна гэдэгт гол асуудал оршиж байна гэж эрдэмтэн хэлжээ. “Израилийн жишээг авч үзье. Хүн амын 90 хувь нь вакцинд хамрагдаж, харин 60 хувь нь гурав дахь тунгаа хийлгэсэн гэж байгаа. Гэсэн хэдий ч, тэнд өвчлөл нэмэгдэж байна. Тийнхүү одоо байгаа вакцинуудыг хийлгэснээр нийтийн дархлаа хараахан тогтоохгүй нь. Ер нь цаг хугацаа хэрэгтэй” гэж Зверев цохон заажээ.
Дэлхийд коронавирустэй тэмцэх нэгдмэл бодлого байхгүйн нэг адил, түүнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэхэд хандах нэгдмэл хандлага одоогоор алга байна. Нийтийн дархлаа тогтсон үед хязгаарлагдмал хүрээтэй дэгдэлт гарч болох, ингэхдээ эмгэг үүсгэгч хаашаа ч алга болохгүй гэж тэр тайлбарлажээ.
Намар амьсгалын замын бусад халдварын адил COVID-19-ийн өвчлөл ихсэнэ, гэхдээ хоёр юмуу гурав дахь оргил үеийнх шиг ихээр нэмэгдэнэ хэмээн хүлээх хэрэггүй гэж эрдэмтэн таамаглаж байна. Хүний бөөгнөрөл ихтэй газруудад амны хаалт зүүж, дархлааг дэмжихийн тулд интерферонд суурилсан эм бэлдмэл хэрэглэхийг Зверев зөвлөөд, архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй гэжээ.
Коронавирусийн цар тахал бас удаан үргэлжилнэ гэж ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан өмнө нь анхааруулсан юм. Хэрвээ эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй, нас барахаас сэргийлэх боломжтой болж, хэрвээ вирусийн тархалтыг бага түвшинд байлгаж чадвал, эрүүл мэндийн салбарын онцгой байдлыг цуцлаж болох юм гэж ДЭМБ-ын төлөөлөгч үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ