Түүхэн хүмүүсийн жинхэнэ өндөр таныг гайхшируулах байх шүү
Наполеон Бонапартыг намхан тагжгар нэгэн байсан хэмээн бичдэг байв. Гэтэл Францын эзэн хаан 169 см өндөр байсан нь 18-19 зууны хувьд дунд зэргийн нуруулаг хүмүүсээс арай жаахан өндөр байжээ. Зөвлөлтийн хөшөө дурсгал болон гэрэл зургаас хараад, бидний аварга том биет баатар шиг төсөөлдөг сансрын анхны нисэгч Юрий Гагарин ердөө 157 см өндөр байсан юм. Тийнхүү бид бас зарим түүхэн хүний өндрийг бусадтай нь харьцуулсан зургуудыг танилцуулж байна.
Аугаа их хөгжмийн зохиолч Ференц Лист болон түүнээс дутуугүй аугаа их үлгэрч Ганс Христиан Андерсен хоёр 185 см өндөр байжээ.
Зохиолч Франц Кафке, рок-н-роллын хаан Элвис Пресли хоёрыг нуруугаар нь харьцуулвал, тэд адилхан 182 см өндөр байжээ.
Генри Форд, хатагтай Диана хоёр юугаараа адилхан бэ? Давын өмнө 178 см өндөр нуруугаараа.
Америк тивийг анх нээсэн Христофор Колумб, психоанализыг үндэслэгч Зигмунд Фрейд нар адилхан 170 см өндөр байжээ.
Германы хөгжмийн зохиолч Рихард Вагнер, жүжигчин, дээдсийн эрслэн гэгддэг байсан Мэрилин Монро нар нуруу туруугаараа адилхан - 166 см байжээ.
Юрий Гагарин 157 см өндөр байсныг бид дээр дурдсан. Гэвч хувь хүн өндрөөрөө хэмжигддэг гэж үү?
Философч Иммануил Кант анхны сансрын нисэгчтэй адилхан нуруутай байсан бөгөөд мөн л түүхэнд орсон хүн.
Александр Сергеевич Пушкин, Агата Кристи хоёр 167 см өндөр байжээ.
Бас хоёр гарамгай зохиолч Федор Достоевский, Иван Бунин нар 169 см өндөр байжээ.
Зохиолч Габриэль Гарсиа Маркес, сюрреалист-зураач Сальвадор Дали нар адилхан 172 см өндөр байж.
Зохиолч Владимир Набоков, яруу найрагч Анна Ахматова нар 180 см нуруугаараа адилхан байж.
Эрнест Хемингуэй, Жек Лондон нар 183 см өндөр байжээ.
Оскар Уайльд, Жак-Ив Кусто нар адилхан 191 см өндөр нуруутай.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ