Өнөөдөр Tupac Shakur буудуулсан өдөр


1996 оны 09-р сарын 07-ны орой Тупак Амару Шакур /Tupac Amaru Shakur/ бизнесийн хамтрагч Трэси Даниэль Робинсоны /Tracy Danielle Robinson / төрсөн өдөрт оролцохоор Невада мужийн Лас Вегас хотд иржээ. Шакур өөрийн продюссер, найз Suge Knight-ын хамт MGM Grand-д болж байсан Брюс Селдон болон Майк Тайсон нарын /Bruce Seldon vs. Mike Tyson/ тулааныг үзжээ.
Тулаан дуусаад гарах үед Шакурын бүлгийн хэн нэгэн нь үүдний танхимд Southside Compton Crip бүлгийн гишүүн "Baby Lane" хочит Орландо Андерсоныг /Orlando Anderson/ байгааг харсан. Буудлын хяналтын камерт Түпакийн талынхан Андерсонруу довтолсон нь бичигдсэн байна.
Шакур дараа нь буудлынхаа өрөөгөөр орсны дараа Найттай хамт түүний Death Row бүлгийн Клуб 662 /Death Row nightclub, Club 662/ нэртэй шөнийн цэнгээний газарлуу хар өнгийн ВMW 750iL загварын хөнгөн тэргэнд сууж урт цуваанд багтан хөдөлжээ.
11:15 минутын орчимд цуваа гэрлэн дохион дээр зогсож байхад цагаан өнгийн, дөрвөн хаалгатай сүүлийн загварын Кадиллак машин гарч ирэн зорчигчийн цонхоор Түпакын сууж явсан машинруу галлажээ. Түүний биенд дөрвөн ч сум туссан бөгөөд нэг нь гарт нь, бас нэг нь гуянд нь харин үлдсэн хоёр сум цээжинд нь туссанаас нэг сум нь баруун уушгинд нь оносон байжээ.
Энэ үед Түпакийн бие хамгаалагч Франк Александр /Frank Alexander/ машинд байгаагүй бөгөөд хожим Шакурын найз охин Кидада Жонесийн /Kidada Jones/ машиныг барих үүрэгтэй байсан гэж.
Шакурыг Өмнөд Невадагийн Их Сургуулийн эрүүл мэндийн төвд /University Medical Center of Southern Nevada/ аваачин тайвшруулах тариа хийж, сэхээн амьдруулах тусламж үзүүлжээ.
Гэвч 1996 оны 09-р сарын 13-ны 16.03 цагт Түпак Шакур 25 насандаа дотуур цус алдалтаас болж нас барав. Нас баралтад хүргэсэн гол шалтгаан бол сумны шархнаас болсон уушигны зогсонги байдал, амьсгалын дутагдал байжээ.
May be an image of 1 person and hospital

Түүний шарилыг маргааш нь л чандарласан бөгөөд Оутлoз /Outlawz/ бүлгийн гишүүд түүний “Хар Исүс” /Black Jesus/ дууг дуулангаа чандрых нь зарим хэсгийг тамхитай холин татсан гэх яриа байна.
Түүний үхлийн талаар олон таамаг байдаг ч одоогийн байдлаар алуурчныг бат нот тогтоон энэ хүн гэж нэрлээгүй байгаа билээ. Харин эсрэгээр түүний фэнүүдийн дунд түүнийг үхээгүй амьд байгаа гэж үздэг бөгөөд тэр ч байтугай хэд хэдэн удаа бусадтай хамт байгаа зургийг нь засваргүй хэмээн үзэж түүнийг хаа нэгтэй амьдарч байгаа гэдэгт итгэсээр байна. Үхлийн тухай таамгууд:
Biggie Smalls буюу The Notorious B.I.G: Гадуур хамгийн өргөн хүрээтэй яригддаг бөгөөд, илүү үнэмшилтэй гэж үзэгдэж болохоор таамаглал. Тэдний хоёр бүлэглэлийн хооронд үүссэн дайны хохирогчид гэж үздэг. Tupac-ийн үхлээс жил хүрэхгүй хугацааны дараа 24 настай Biggie-г алсан нь Pac-ын өгшөөг авсан хэрэг гэж үзэх нь элбэг.
Puff Diddy: Түүнийг хамгийн гол орлогын үүсвэр Biggie-г 1 номерийн реппер болгон борлуулахад хамгийн гол саад болсон Тupac-ыг устгаснаар замаа цэвэрлэсэн байж болно гэж сэжиглэсэн.
Suge Knight: Tupac-ын продюсер, сайн найз нь байсан. Түүний Тупактай хийсэн гэрээ дуусахад 2 сар үлдээд байсан тул ирээдүйн хамтрах одтой нь таарах өрсөлдөгчийг алсан байх боломжтой. Мөн тэрээр эцсийн мөчид нь хамт байсан ч нэг ч суманд оногдоогүй нь сэжигтэй. Магадгүй түүнийг үргэлжлүүлэн Biggie Smalls, Yaki Kadafi нарын үхэлтэй ч холбоотой байх боломжтой гэж ярьцгаадаг.
Orlando Anderson: Хөөрхий уг нь олны дунд од ч болоогүй, мод ч болоогүй явсан хүү. Түүнийг хамгийн сүүлд Тупактай муудалцаж байсныг камерт бичсэн нь гол сэжиглэх үндэс болно. Тэгэхдээ түүнийг цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан байцаасан ч холбоогүй хэмээн орхисон. Магадгүй тэр хэн нэгний шидсэн өгөөш болж түүнийхээ гайгаар хэлмэгдэн 1998 онд амиа алдсан байж болох.
Тэр үхээгүй: Энэ зүгээр ч нэг таамаг төдий юм биш. 2Пак 9 сар шоронд суугаад гарч ирэхдээ өөртөө Макавели /Makaveli/ гэдэг нэртэй болж гарч ирсэн. Түүний шоронд уншсан номонд “Принц” хэмээх хочтой Италийн улс төрч Макэвели 25-н насандаа хуурамчаар ухдэг ба олон жилийн дараа ахин гарч ирдэг тухай байсан юм. Энэ л түүнийг амьд гэх цуурхалын бодит эх билээ.
May be an image of 3 people

Зүгээр л нэг буудалцаан: Магадгүй зүгээр л мэдрэл гангуудын алдаа байж болно. Харууд, Мексикүүдийн хэн нь ч байж болно. Гэвч ганцхан 2Pac үхсэн болохоор л энэ таамаг эргэлзээтэй.
Тэрээр 1971 оны 06-р сарын 16-нд Нью Йорк хотд төрж Бронкс дүүрэгт хүүхэд насаа өнгөрүүлсэн. Түүний төрөхдөө авсан нэр нь Лесэйн Пэриш Крукс /Lesane Parish Crooks/ байжээ. Түүний цомгууд дэлхий даяар 75 сая гаруй борлогдсон. Анхны дуу нь “Same Song” нэртэй байв.
May be an image of 1 person and brick wall

СЭТГЭГДЭЛ БИЧИХ