Израильд COVID-19-ийн өвчлөл ихсэж байгаа шалтгаан

Израильд хүн амын ихээхэн хэсэг нь коронавирусийн вакцин хамрагдсан  бөгөөд гэвч тус орны эрх баригчид  өмнө нь  цуцласан хязгаарлалтад дахин буцаж орохоор төлөвлөж байна. 
Ковидын өвчлөл ихсэж байгаа нь үүний шалтгаан гэнэ. Өвчлөл эрс ихсэж буй нь  вакцин халдвараас нь сэргийлэхэд  зарим талаар л тус болж чадахгүй байгаа “дельта”-штамм тус оронд тархаж буйтай холбоотой юм гэж вирус судлаач Алексей Аграновский тайлбарлажээ. 
Вирус эрсдэлт бүлгийн хүмүүст дахин халдварлаж байгаа нь дархлаажуулалт ерөөс нэмэргүй гэсэн хэрэг биш гэдгийг шинжээч тэмдэглэсэн байна.  “Вакцин нь “эерэг PCR шинжилгээнээс биш, харин ноцтой хүндрэлээс хүмүүсийг хамгаалдаг юм гэж Аграновский төгсгөлд нь хэлжээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ