ДЭМБ-аас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутацыг судалж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутац хувилбарыг судалж байгаа талаар мэдээллээ.

Mu буюу B.1.621 хэмээх уг хувилбарыг ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад наймдугаар сарын 30-нд оруулсан бөгөөд вакцины дархлаа бага нөлөөлж магадгүй аж.

Дархлааны системээс зугтах шинж чанартай уг хувилбар Өмнөд Африк улсад анх илрүүлж байсан мутацтай төстэй байж болохыг ДЭМБ-ын тайланд дурджээ.

Mu хувилбарыг анх энэ оны нэгдүгээр сард Колумби улсаас илрүүлсэн. Анхандаа цөөн илэрдэг байсан уг мутац одоо дэлхий даяар дэгдсэн байна.

Дэгдэлт Өмнөд Америк тивээс гадна Европ, АНУ, Хонконгт бүртгэгдсэн ба дэлхийн нийт халдварын 0.1 хувийг эзэлж байна.

Харин Колумби улсад 39, Эквадор улсад 13 хувь байна. Одоогоор Дельта хувилбараас илүү ноцтой эсэхийг судалж байгаа юм.

Mu хувилбарын халдвар авсан хүмүүсийн цөөн хэсэг нь вакцины хоёр тунд хамрагдсан иргэд байсныг ДЭМБ-ын тайланд онцолжээ.

Эх сурвалж: TheGuardian

gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ