COVID-19-өөр өвчилж эдгэрсний дараа ямар ундаа хориотой вэ
Ковидын дараа амьсгаадах нь хэвээр байж болно, хэрвээ зүрхний цохилт түргэсвэл, улам их асмьсгаадна” гэдгийг Анна Бабаликашвили анхааруулжээ. Энэ нь хүндээр өвчилсөн хүмүүст төдийгүй, COVID-19-өөр өвчилж эдгэрсэн бүх хүнд хамаатай гэж зүрх-судасны эмч тодруулан тайлбарласан байна. Тиймээс өвчилж эдгэрсэн бүх хүн 2-3 сар өтгөн хар цай, кофе уухаас татгалзах нь дээр гэж эмч хэлжээ. Харин энэ хязгаарлалт ногооон цайнд хамаарахгүй гэнэ.
“Ковидын дараахи үед ногоон цай ууж болно, энэ цай нь судасны тонуст маш сайн нөлөөлдөг бодисууд агуулдаг юм” гэж тэр тайлбарласан байна. Хар цай, кофены тухай гэвэл, өдөрт нэг-хоёр жижиг аягаар ууж эхлэснээр, сүүлд нь аажимаар хэвийн ууж болно. Ингэхдээ эхний үед өтгөн биш байвал дээр гэж эрдэмтэн тайлбарлажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ