COVID19-ийн халдвар авсан эсэхийг илрүүлэх “ухаалаг бөгж”
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд, COVID19-ийн халдвар авсан эсэхийг илрүүлэх “ухаалаг бөгж” бүтээжээ.
Энэхүү хэрэгсэл, коронавирусын шинж тэмдэг илрээгүй байсан ч оношийг тогтоодог. Шинэ ухаалаг бөгжийг туршихад 50 хүн оролцов. Тэд "ухаалаг бөгж" -ийг хэдэн долоо хоногийн турш зүүсэн бөгөөд тасралтгүй хяналт тавих зорилгоор ковидын өвчлөлтийг тодорхойлж чадсан аж.
38 өвчтөнд бусад шинж тэмдгүүд илрэхээс өмнөх биеийн хэмийн өсөлтийг илрүүлсэн байна. Инженерүүдийн тайлбараар ухаалаг бөгж нь гар утасны аппликейшнтэй холбогдож, биеийн температур төдийгүй амьсгалын хэмжээ, унтах байдал, эрч хүчийг хянаж, зүрхний цохилтыг бүртгэдэг. Эдгээр үзүүлэлтүүд нь биед вирус байгаа эсэхийг тодорхойлох боломжийг олгодог.
Ойрын үед илүү олон хүмүүсийг туршилтанд хамруулах гэж байгаа бөгөөд клиникийн эмч нарт "ухаалаг бөгжийг" ашиглахыг санал болгов. Эрдэмтэд энэхүү бүтээлээ халдвар авсан хүмүүсийг эрт үе шатанд тодорхойлоход тусална гэж найдаж байна.
СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ