Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Үндэсний хорооны зөвлөхөөр ажиллахыг урьжээ

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны зөвлөхөөр ажиллахыг урьжээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга уг саналыг судалж үзнэ гэсэн хариу өгсөн гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Мөн уг асуудлыг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй байгааг онцолсон юм.


“Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо” нь Ерөнхий сайдын ахалж буй таван үндэсний хорооны нэг бөгөөд иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ