“Дельта”-хувилбар хүүхдүүдэд ч аюултайг анхааруулжээ
Үүний зэрэгцээ, хүүхдүүдийн уушиг ихээхэн гэмтэж, бүлэн үүсэх зэргээр COVID-19-ийн бусад хүндрэл илүүтэй бүртгэгдэж, түүнчилэн ковидын дараах хам шинж ч илэрч байгаа ажээ. Энэ нь уушиг өвчилсний дараа ч үүсч болох бөгөөд хэвтүүлж эмчлэх шаардлагатай системийн шинжтэй үрэвслийн хам шинжийг хэлж байгаа юм.
“Тийнхүү хүүхдүүд болон насанд хүрэгсдийн өвчин хүндрэх ялгаа харамсалтай нь бараг байхгүй болж байна. Гэхдээ хүүхэд болон насанд хүрэгсдийн аль алиных нь хөнгөн хэлбэрийн өвчлөлийн хувь хүнд хэлбэрээсээ их байгаа юм” гэж тэр дүгнэж хэлсэн байна. Коронавирусийн “дельта”-штамм Орост бусад штаммаас 95 хувиар давсныг Оросын хэрэглэгсдийн эрхийг хамгаалах албаны “Вектор” төвийн ерөнхий захирал Ринат Максютов өмнө нь мэдээлсэн юм. Зарим бүс нутагт “дельта”-штамм өвчлөлийн 99 хувьд бүртгэгджээ. Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ