ЗГ: Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэнэ
Лхагва гараг бүрт хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Учир маргааш есдүгээр сарын нэгэн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Энэ өдөр төрийн гурвөн өндөрлөг хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог. Тиймээс Засгийн газрын хуралдааны хуваарийг мягмар гараг болгон урагшлуулсан байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ