Х.Баттулга Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллана

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг буруутгасан мэдэгдэл хийж байсан. Тэгвэл Х.Баттулгын энэхүү томилгооны  асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцсэн байна. Ингээд маргааш орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргахаар болсон байна. 

Үүнээс гадна "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилохоор болжээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ