Коронавирусийн дахин тав-зургаан давалгаа үүсэх гэнэ

 COVID-19-ийн цар тахал бас таван жил үргэлжилнэ. Тийнхүү коронавирусийн бас тав-зургаан давалгаа оросын иргэдийг хүлээж байна гэж Новосибирскийн “Санитас” клиникийн тэргүүн Михаил Андрушевич сануулжээ.  Шинэ давалгаа бүр нь хүчтэй ч, хугацаа богинотой байх болно гэж эмч хэлсэн байна. “Илүү тэсвэртэй  шинэ мутаци байнга шахуу гарч ирж буй нь иргэдийн дархлаа сул байгаатай холбоотой байж болох талтай. 
 Дархлаа сайн байхад  халдвар тархахгүй, гэхдээ вакцин тариулсны дараа дархлаа яваандаа  суларч, ингэснээр хүчтэй мутациуд үүснэ” гэж тэр мэдэгджээ.  “Сул мутаци нь сул дархлаанд ч үхэж, харин хүчтэй мутаци  гарч ирнэ. Вакцинжуулалт нь өөрөө тодорхой нөхцөлд  илүү хүчтэй штамм гарч ирэх үйл явцыг ч идэвхижүүлдэгийг өмнө нь анхааруулж байсан юм.  Гэхдээ хамаг учир вакцинжуулалтад биш, харин нийтийн дархлаа муу байгаад оршиж байж болох юм” гэж эмч тодруулан тайлбарласан байна. 
 Коронавирус нь  “испанийн томуугийн” адил аяндаа алга болж мэдэх бөгөөд энэ томуугийн цар тахал 1918 оны нэгдүгээр сараас 1920 онд үргэлжилж, дараа нь аяндаа алга болсон байх гэж Андрушкевич таамаглаж бахйна.  Гэхдээ уг өвчин олон хүний аминд хүрч, түргэн зуурын явцтай байсан ч, түүний гэнэт ингэж алга болох ямар ч урьдчилсан нөхцөл байгаагүй юм гэж тэр дүгнэжээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ